Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц Бээжинд техникийн буулт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт буулт хийгээд байна.
Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрнө гэж МИАТ компаниас мэдээллээ.
Эргэн сануулахад өнөөдөр Сөүл рүү хоёр онгоц нисэж 400 гаруй иргэнээ эх орондоо авчрахаар УОК шийдвэрлэсэн. Эхний онгоц өнөөдөр 12:50 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байсан ч ийнхүү Бээжин хотноо техникийн буулт хийгээд байна.
Холбоотой мэдээ

Архангай аймагт Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний зуун жилийн ойг тэмдэглэлээ
15 минут

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа
2 цаг