“Twitter” Трампын жиргээний зургийг устгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-02 13:46:30

ВАШИНГТОН. /RIA Novosti/. “Twitter” нийгмийн сүлжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээний зургийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн устгажээ.


Зургадугаар 30-нд тавьсан жиргээний зургийн оронд зохиогчийн эрх эзэмшигчийн гомдлын дагуу зургийг устгасан гэсэн мэдэгдлийг байрлуулсан байна. “Axios” цахим хуудсанд мэдээлснээр, уг зураг нь Трампын тухай том нийтлэлд тавьсан “New York Times” сонины сэтгүүлчийн зураг аж. Зургийг Трамп зөвшөөрөлгүй жиргээндээ ашигласан учир тус сонин “Twitter”-т гомдол гаргасан байна.


Нийгмийн сүлжээнүүд хоёр долоо хоногийн хугацаанд Трампын хаягаас материалуудыг нь устгасан хоёр дахь тохиолдол энэ болж байна. Өмнө нь Facebook дэх постыг нь устгажээ.


Холбоотой мэдээ