"Хөсөг трейд" хүртэлх замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-26 15:57:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн баруун дүүрэгт “Ажилчин"-ы гудамжны уулзвараас "Хөсөг трейд" ХХК-ийн байр хүртэлх замыг 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны хооронд хааж байна.  

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсгийн зорчих хэсгийг шинэчилж байна. Гүйцэтгэгчээр "Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ ажиллаж байна. 


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.



Холбоотой мэдээ