Монголын 2 тулаанч БНСУ-д холимог тулаанаар хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн 2020 оны 7 дугаар сарын 18-нд болохоор товлосон бөгөөд тус тэмцээнд Монголын 2 тулаанч оролцоно.
Энэ удаагийн тэмцээнд
сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн
медальт М.Нандин-Эрдэнэ болон Н.Чингүүн гэсэн Монголын хоёр тулаанч хүч, ур
чадвараа сорихоор болов.
Холимог тулааны төрлөөр 2020
оны тавдугаар сард 12 дахь ялалтаа байгуулсан М.Нандин-Эрдэнэ 75 кг-д 19 дэх
тулаанаа хийнэ. Харин Н.Чингүүн “ROAD FC” холбооны анхны тулаанаа 70 кг-д
ROAD-ын гурван тулаанд ялалт байгуулаад байгаа БНСУ-ын 186 см өндөртэй тулаанч
Пак Си Вонтой хүчээ сорихоор болжээ.