Сонгуулийн ирц 48,5 хувьтай байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-24 18:24:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 17.00 цагийн байдлаар УИХ-ын Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт сонгогчдын 48,5 хувь нь саналаа өгөөд байна. 

Говьсүмбэр аймгийн хувьд 5515 сонгогч саналаа өгч, ирц 52,67 хувьтай байгаа бол Дундговь аймгийн хувьд 14299 сонгогч санал өгч, ирц нь 47,08 хувьтай байгаа аж.

Сонгуулийн 6 дугаар тойрогт хамгийн олон сонгогчтой Дундговь аймгийн Сайнцагаан сум юм. Тус суманд нийт сонгуулийн санал хураах есөн байр ажиллаж байгаагийн дөрөв нь хөдөөгийн багийн төвүүдэд байрлаж байна.

Тус сумын хувьд нийт 10048 сонгогч санал өгөх ёстойгоос 17.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 41,7 хувьтай байна. Сайнцагаан сумын малчдын дийлэнх нь бусад аймгийн нутагт отроор явж байгаа тул сонгогчдын ирц бага буюу 30 гаруй хувьтай байгааг тус сумын хэсгийн хорооны дарга Б.Оюунчимэг мэдээллээ. 

Холбоотой мэдээ