Иргэний бүртгэлийн хуудас хэвлэдэг төхөөрөмж гацсаныг зөвлөмж өгч, хэвийн горимд нь орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-06-24 13:58:50

Увс /МОНЦАМЭ/. Хөдөөгийн таван сумын таван хэсгийн хороон дээр иргэний бүртгэлийн хуудас хэвлэдэг төхөөрөмж гацсан тохиолдол өнөө өглөө гарсан байна.

Иймээс тус хэсгийн хороод сонгогчийн иргэний үнэмлэх нь тухайн санал авах байрны сонгогчдын нэрсийн жагсаалттай тохирч байвал тэмдэглэл хөтлөөд санал хураах үйл ажиллагааг цааш нь хэвийн явуулж байгаа аж. Одоогоор Ховд сумын Шивэр багийн хэсгийн хорооноос бусад дөрвөн хэсгийн хорооны иргэний бүртгэлийн хуудас хэвлэдэг төхөөрөмжийн эвдрэл засагдаж, санал авах үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжээд байна.

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ирц орон нутгийн 11 цагийн байдлаар Увс аймгийн сум бүрт харилцан адилгүй байна. Хүн ам ихээр төвлөрсөн зарим суманд 50-аас дээш хувийн ирцтэй байгаа бол алслагдсан хөдөөгийн зарим багуудад ирц 25 гаруй хувьтай байгаа аж.

Холбоотой мэдээ