Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уулзжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-06-22 16:08:04

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, мэргэжилтэн Моника, ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Тунгалаг, АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч  уулзжээ.

Засаг дарга Г.Батсуурь ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ажлын хэсгийнхэнд COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч цаашид халдварт өвчнөөс иргэдийг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар харилцан санал солилцсон байна.

Аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийг үнэн бодит мэдээлэл, зөвлөмжөөр хангах, олон нийтэд хандсан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэг цэгээс, бодитой, хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, амны хаалт, спиртэн суурьтай гар ариутгагч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, суралцагчдад сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч 2019 онд Говьсүмбэр аймагт айлчлах үед Засаг даргын саналын дагуу “Говийн бүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 153.0 сая төгрөгийн өртөг бүхий дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, нярайн шарлагын фото аппарат хосолсон дулаацуулах ширээ, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байжээ.

Албаныхан аймгийн хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд болон COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны бэлэн байдал болон сургалтын үр дүнтэй танилцсан байна.

Холбоотой мэдээ