Шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:21:55

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Татвар төлөгчдийн өдөрлөг "Татвар төлөгч танд баярлалаа" уриан дор нээлтээ хийлээ.

Өдөрлөгт бизнес эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж оролцлоо.

Мөн Буянтын боргио ХХК, Алтай трест ХХК шилдэг татвар төлөгчөөр шалгарч,  Монголын татварын албаны дээд шагнал Хөх дэвтэр цом, батламжаар, аймгийн  татварын хэлтсийн өргөмжлөлөөр Ховдын өргөө ХХК, Нисэх онгоцны буудал, Дулааны шинэ станц шалгарч шагнууллаа.

ЕБС-н сурагчдын дунд зохион байгуулсан зохион бичлэг, гар зургийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагналыг энэ үеэр гардуулж өглөө. Ховд аймгийн Хүндэт тэмдэгээр аймгийн татаварын хэлтсийн ажилтан Т.Оюунцэцэг, Т.Энхжаргал, П.Цэнддулам, М.Даваасайхан, З.Энхтайван нар шагнагдав.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ