“Соёмбо” цогцолбор ашиглалтад орлоо

Фото
gantuyaB@montsame.mn
2020-06-17 17:27:20


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Соёмбо цогцолборыг байгуулж ашиглалтад орлоо. 

Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт “Соёмбо” цогцолборыг байгуулжээ. Цаашид “Соёмбот” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж орчин тойронд нь ногоон байгууламж бий болгох ажээ.