Авто замын сангийн хөрөнгөөр есөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-17 17:19:49

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ онд авто замын сангийн нийт 435.0 сая төгрөгийн хөрөнгөөр есөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар есөн ажлын долоогийх нь гүйцэтгэгчийг шалгаруулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Харин үерийн санд эвдэгдсэн гуу, жалгыг засварлах, Эрдэнэбулган сумын 4-р багт үерийн далан, шуудуу татах гэсэн хоёр ажлыг ирэх намар хийлгэх ажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд нийт гурван ажлыг хийж байгаа ба удахгүй хүлээж авах аж.

Өнөөдрийн байдлаар авто замын чиглэлээр дараах ажлуудыг хийгээд байна.

-Цэцэрлэг хот доторх хайрган болон хатуу хучилттай авто замын засвар, арчлалтын ажлын тендер зарлан, гүйцэтгэгч шалгарсан байна. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд ажлаа эхлүүлээд байна.

-Ихтамир сумын Хунхын амны 1.7 км хайрган хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, ашиглалтад 6-р сарын 2-нд хүлээж авав.

-Булган сумын Тээлийн давааны авто замын засварын ажлыг бүрэн хийж, энэ сард ашиглалтад авлаа. Мөн тус сумын Тусгалт багийн Чулуутын амны модон гүүрийн ажил дууссан байна.

-Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замаас Төвшрүүлэх сумын төв хүртэлх 8.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч, ашиглалтад авахад бэлэн болж байна.

-Мөн Хангай сумын шинээр барьж буй 4 км хайрган хучилттай авто замын ажил дууссан ба энэ сардаа багтаан ашиглалтад өгнө.  

Холбоотой мэдээ