Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-17 15:45:36

Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт Ардчилсан намаас Төрмөнхийн Пүрэвхатан, Эрдэнийн Бат-Үүл, Жагдагийн Оюунбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна.

 

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Ардчиллын өргөөний нээлттэй хамтатган Чингис хотын төв талбайд хийлээ.  Тэд сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын гуравны өдрөөс Баянмөнх сумаас эхлүүлснээс хойш 13 суманд ажилласныхаа дараа ийнхүү албан ёсны нээлтээ хийлээ.

 

Нээлтийн ёслолд нэр дэвшигчдээс гадна Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир, МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нарын хүндэт төлөөлөгчид, ард иргэд, дэмжигчид оролцлоо.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Бурхан Халдуны орчинд 10000 га газар харийнханд өгсөн эрх баригчдад хариуцлага тооцож байранд нь тавьж чадах цорын ганц улс төрийн хүчин бол Ардчилсан нам" гэв.

 

 

 

Холбоотой мэдээ