Сэргэлэн суманд барих соёл, спортын төвийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-15 16:11:00

Төв/МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын захирамжаар улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр Сэргэлэн суманд шинэ Соёл, спортын төвийн шав тавьж барилгын ажлыг эхлүүллээ. 

Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн  дарга Д.Саран-Эрдэнэ, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, барилгын гүйцэтгэгч "Өгөөмөр-Уул" ХХК-ийн хамт олон оролцлоо. 


Сэргэлэн сумын барилга, байшингууд 1989 онд баригдсанаас хойш их засвар, шинэчлэлийн ажлууд хийгээгүй байжээ.

ЗДТГ-ын НБХ-ийн Д.Мөнхцэцэг хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалтын ажлууд өрнөж улс, орон нутаг, төсөл хөтөлбөрөөр 3 шинэ багийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулан, сурагчдын дотуур байранд их засвар хийж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна фасад, сумын ЗДТГ, Соёлын төв, цэцэрлэгийн дээврийг засварласан гэв. 

 

Холбоотой мэдээ