“Хуулиа дээдэлье-хамтдаа түгээе” уралдаанд соёлын төвийнхөн тэргүүлжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-15 12:21:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Эрх зүйн шилдэг баг” шалгаруулах уралдаан зарласан. Энэ хүрээнд Хангал сумын Засаг даргын Тамгын газар “Эрх зүйн шилдэг баг” шалгаруулах удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

          - Төрийн албан хаагчдын дунд “Хуулиа дээдэлье-хамтдаа түгээе” уралдаан зарлаж, дүгнэлээ. Төрийн албаны тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Авлигын эсрэг хууль, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн зарим бүлэг заалтын талаар асуулт хариултын болон хууль тогтоомжтой холбоотой шүлэг зохиох хөгжөөнт тэмцээнийг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уг уралдаанд Соёлын төвийн хамт олон түрүүлсэн гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Хонгорзул мэдээллээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газар “Хангал сум-Эрх зүйн хөтөч” цахим хуудас нээж иргэдэд зориулсан эрх зүйн мэдээлэл хүргэж байгаагийн дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот болон орон нутгийн замд сэрэмжлүүлэх самбар зургаан ширхэгийг байрлуулсан байна. Орхон аймаг, Хялганат тосгоныг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдаг учир зам тээврийн осол гарах эрсдэл их байдаг аж.

Холбоотой мэдээ