31 тойрог дээр нэр дэвшигчид өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-10 12:26:28

УИХ-аар баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу хувь тэнцүүлсэн заалтыг хүчингүй болгосноор энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид бүгдээрээ тойрог дээр өрсөлдөх юм.

Хүн амын тоо багуудын харьцаанаас хамаарч тус аймгийн ИТХ нийт 31 суудалтай болсон бөгөөд 31 тойрог дээр нэр дэвшигчид өрсөлдөнө. Тухайлбал  хамгийн их хүн амтай  Сайншанд сумын долоон баг тус бүрт хоёр мандат,  Замын-Үүд суманд дөрвөн мандат, Айраг суманд хоёр мандат зэргийг хуваарилжээ.

Дорноговь аймгийн сонгуулийн хороо есөн хүний  бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, гишүүдэд МХГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Д.Наран-Отгон, ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, санхүү, төрийн сангийн хэлстийн дарга Б.Номуунбат, Саранхөхөө театрын дарга Л.Эрдэнэбат, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр, Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал Д. Цэрэнлхам, гуравдугаар сургуулийн захирал Г.Тунгалагтуяа нар ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ