Захын худалдаачдад хуулийн зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-05-10 10:11:12

“Татвар төлөгчдийн өдрүүд”-д зориулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс худалдааны захуудад үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хуулийн зөвлөгөө өгч байна. 

Тус дүүргээс “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилан таниулах ажил хийж байгаа. Мөн Гааль, татварын албанаас иргэдэд заавар, зөвлөгөө өгч, нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шагнан урамшуулан тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан алдаршуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Нарантуул”, “Сандэй”, “Дүнжингарав” зэрэг томоохон худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хуулийн зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөг энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Н.Туяа  

 

Холбоотой мэдээ