Казахстан улсаас иргэдээ татан авах тусгай онгоц хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-10 10:15:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байна. Энэ удаа БНКазУ-д байгаа 175 иргэнээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд өнөө өглөө хөөрлөө. 


Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд,

  • 6 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 6 дугаар сарын 11-нд Токио,
  • 6 дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 6 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 дугаар сарын 18-нд Сөүл
  • 6 сарын 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэх юм.

Мөн 6 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна.

Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.

Холбоотой мэдээ