Энэ хавар бүх нийтээрээ хоёр удаа мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-10 00:39:35
oyuka_hu@yahoo.com

Бүх нийтээр мод тарих өдөрлөгийг Орхон аймаг энэ сард хоёр удаа зохион байгуулна. Эхнийх нь өнгөрсөн амралтын өдөр болсон бол дараагийнх нь 14,15-нд болно.

Энэ нь байгаль орчны нөхөн сэргээлт, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал нөлөөтэй гэж аймгийн БОАЯЖГ-ын дарга Х.Машбат хэллээ. Бүх нийтээр мод тарих нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу болдог. Иймд модны үрсэлгээний үзэсгэлэн худалдааг эдгээр өдрүүдэд бас зохион байгуулдаг юм. Энэ жил модны үнэ нэмэгдээгүй ч эрэлт их байсан гэж “Мод, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаан”-нд оролцогсод хэлж байна. Харин орон нутгийн удирдлагууд мод тарих байгууллагуудад хар шороо үнэгүй өглөө. Тухайлбал, есөн газарт 240 шоо.метр хар шороо өгсөн байна.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ