Улсын Их дэлгүүрийн нөхцөл байдалтай холбогдуулан зөвлөмж хүргүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-06-08 15:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал гарч, ихээхэн гарз хохирол тохиолдсонд Монголын Хөрөнгийн биржээс харамсаж байгаагаа илэрхийлэв. Үүний сацуу үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах чиглэлээр авбал зохих арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжид, тухайн ХК-ийн хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигч нарт тухай бүрт нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагч анхааралдаа авахыг хүссэн байна. Учир нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Үнэт цаасны зах зээлд оролцогчийн хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон СЗХ-ны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам", МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу дээрх үүргийг хүлээдэг аж. 


Холбоотой мэдээ