Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-05 21:29:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Хөгжимт драмын театрт МАН-ын гишүүд, дэмжигчид, аймгийн сонгогчидтой уулзалт хийж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өглөө.     

"Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид улсын эдийн засгийг 7,3 хувьд хүргэж чадлаа. Сүүлийн 3 жилд улсын төсөвт тодотгол хийгээгүй. Валютын нөөц 4 дахин нэмэгдэж, 4,2 тэрбум ам.долларт хүрлээ. Ул оронд нийтдээ 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд  Баян-Өлгий аймагт 350 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөн байгаа. Миний бие 2016 онд тус аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдээд явсан. Ерөнхий сайдын хувьд тухайн үед өгсөн үүрэг даалгавар орон нутагт хэрэгжиж байна. Зарим нь ашиглалтад орсон" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.


Холбоотой мэдээ