Гэр галeрeйтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-04 09:32:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин тeатр уран зургийн "Гэр галeрeй"-тай боллоо.

Швейцарийн хөгжлийн агентлагаас хөдөөгийн хүүхэд багачуудыг хөгжүүлэх, соёл урлагийн салбарт хөрөнгө оруулах төсөлд тус хамт олон шалгарч ийнхүү үзэсгэлэнгийн танхимаа байгуулжээ.

Тус театрынхан Баянхонгор аймгийнхаа түүхэн болон байгалийн цогцолборт газруудыг дүрслэн үлдээх зорилготойгоор олон улсын хүүхдүүдийн дунд уран зургийн уралдааныг гурван жил дараалан зохион байгуулсан байна. Цаашид ч хүүхдүүдийн зургийн чадварыг хөгжүүлэх, нүд баясгах бүтээл болгон авч үлдэх зорилго бүхий уралдаанууд үргэлжлэх бөгөөд тус "Гэр галерей" зургаар хичээллэх хүүхэд бүрт сурах орчин болох аж.

Холбоотой мэдээ