ААН-үүдийн хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-06-03 17:37:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-тай хамтран "ТОП-100 ААН-үүдийн хамтын ажиллагаа" сэдэвт уулзалтыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын санаачлагаар зохион байгуулсан тус уулзалтад “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой” , “ХААН банк”, “М Си Эс Групп”, “Петровис ойл”, “Голомт банк”, “Улаанбаатар төмөр за ХНН болон “Шунхлай ХХК-ийн удирдлага төлөөлөл оролцож "COVID-19"-ийн цар тахлаас иргэдийг хамгаалах, үүссэн нөхцөл байдал, эдийн засагт тулгарч буй эрсдэлийг удирдах талаар хэлэлцэж санал солилцлоо.


Уулзалтын үр дүнд бизнесийн бодлого хууль эрх зүйн орчныг таатай болгох, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдах Засгийн газарт тавих санал зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурцгаалаа.

Уулзалтыг зохион байгуулсан “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ТОП-100 ААН-ээр 15 дахь жилдээ өргөмжлөгдөөд байна.  



Холбоотой мэдээ