Мумбай хотыг хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-06-03 11:32:21

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг Мумбай хотын эргийг өнөөдөр хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна.


“Нисарга” шуурга Энэтхэгийн баруун эрэгт буюу Махараштра мужийн нийслэл Мумбай хотын орчимд хөрсний гулгалт үүсгэж болзошгүй бөгөөд зэргэлдээ оршдог Гужарат муж мөн байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэж болзошгүй байгаа аж.


Махараштра, Гужарат мужид Үндэсний гамшигтай тэмцэх газрын алба хаагчдыг хэдийн байршуулжээ. Энэтхэгийн зүүн эргийг хоёр долоо хоног орчмын өмнө “Амфан” шуурга дайран өнгөрсөн юм. Уг шуурганы улмаас Энэтхэг, Бангладешт 85 хүн амиа алдсан байна.  


Мумбай хотод аадар бороо орж, хүчтэй салхи дэгдэж эхэлсэн талаар Энэтхэгийн Цаг уурын газраас мэдээлжээ. Хэдийгээр “Нисарга” шуурганы чиглэлийг хараахан тодорхойлоогүй байгаа боловч хотыг дайран өнгөрөх магадлал бий гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

Холбоотой мэдээ