“Дроны зураглал ба боловсруулалт” сургалт зохион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-29 13:42:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар болон холбогдох мэргэжилтнүүдэд “Дроны зураглал ба боловсруулалт” онол, практикт суурилсан эрчимжүүлсэн сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтээр Канад улсын MERIT төслөөс энэ сарын 27, 28-нд  зохион байгуулжээ.

Сургалтад оролцогчид дроны бүтэц, аюулгүй ажиллагааны дүрэм журамтай танилцан, нислэгийн төлөвлөгөө боловсруулж, дроноор газрын зураг авах хээрийн нислэг үйлдэж, зургийн боловсруулалт хийжээ.

Сургалтын үр дүнд, байгаль орчны мэргэжилтнүүд техник технологийн давуу талыг ашиглан байгаль орчны бүх төрлийн тандалт, судалгаа хийх, газар ашиглалтын байдал, нөхөн сэргээлтийн ажлын явц зэрэг уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх чадвартай болох юм.

Энэхүү сургалтыг БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, МУИС-ийн Газарзүйн мэдээллийн систем, байгаль орчны зайны тандан судлалын лабораторийн ахлах багш Ч.Болорчулуун нар удирдан явуулсан аж. 

Холбоотой мэдээ