Багцаар 4.2 сая ширхэг хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-28 18:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 28-нд I, II, III ангиллын 17 ХК-ийн 463.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 7.6 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Хар хорум пропертийс"(AMT+13.28%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+5.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Говь" (GOV -2.01%) болон "Түмэн шувуут" ХК (TUM-1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Анхдагч зах зээлийн захиалгад "Бодь Даатгал" ХК-ийн олон нийтэд санал болгосон 1.3 наяд төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаанд 1.1 наяд төгрөгийн худалдан авах захиалга иржээ. Энэ нь олон нийтэд санал болгосон дүнгийн 83.4 хувийг бүрдүүлээд байна.


Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 354 сая төгрөгийн үнийн дүн бүхий 4.2 сая ширхэг хувьцаа арилжаалав. 

"TOP 20" индекс 0.14 хувиар буурч 15960.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,414,471,346,490 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ