Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-28 15:52:58

БЭЭЖИН. /RIA Novosti/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ депутатууд Хонконгийн нутаг дэвсгэрт үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталжээ.


“БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, сайжруулах тухай шийдвэр" хэмээх тогтоолыг батлах санал хураалтыг БХАТИХ-ын жил тутмын чуулганы хаалтын хуралдааны үеэр явуулсан байна.


Уг тогтоолыг депутатын 2878 нь дэмжсэн бол нэг депутат эсэргүүцэж, зургаан депутат түдгэлзжээ.


Энэхүү тогтоол батлагдсанаар БХАТИХ-ын Байнгын хороо аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хонконгт тусгайлан зориулж боловсруулах эрхтэй болж буй юм. Тус хороонд уг хуулийн төслийг боловсруулахад хоёр долоо хоног шаардагдах бөгөөд наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болно гэж “South China Morning Post” сонин өмнө нь нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Холбоотой мэдээ