Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 13:52:49

ЛОНДОН. /The Daily Beast/. Байшингийнх нь дээгүүр дронууд нисгэдэг тухай Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл цагдаа нарт мэдэгджээ.


Хосууд өөрсдийн амь нас, гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байна. Учир нь эдгээр дронуудыг зөвхөн гэрэл зураг авах зорилгоор бус өөр шалтгаанаар террористууд ашиглаж байж магадгүй юм хэмээн эмээж байгаа аж. Өмнө нь Меган арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан аюул заналхийлэлд нэг бус удаа өртөж байсан аж.


Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар энэ асуудлаар 5 дугаар сард 5 удаа цагдаад ханджээ. Дронууд тэдний байшингаас 6 метр орчмын өндөрт нисэж, хосууд болон тэдний хүү Арчи нарын гэрэл зургийг дурандаа буулгахыг оролддог байна. 

Холбоотой мэдээ