Сумдын мал эмнэлэгийн тасгуудад техник, тоног төхөөрөмж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-27 20:43:32

Төв /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран Төв аймгийн 27 сумын Мал эмнэлгийн тасгийн чадавхийг сайжруулах зорилгоор улсын байцаагч, тархвар зүйч эмч нарт мотоцикл, албан тасалгааны иж бүрэн тавилга, суурин компьютер, принтер гардууллаа.

Тодруулбал, аймгийн Мал эмнэлгийн газарт 101.9 сая төгрөгийн шуурхай үйлчилгээний автомашин 3 /пургон, лада, приус/, суурин компьютер, принтер, ширээ сандал, сумдын Мал эмнэлгийн тасгийн чадавхийг сайжруулах зорилгоор 108.6 сая төгрөгийн мотоцикл, албан тасалгааны иж бүрэн тавилга, суурин компьютер, принтер гардууллаа.

Уг мотоциклыг БНХАУ-д тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд ган төмөр рамтай, төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт /малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” 2017 онд батлагдаж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Төв аймагт Мал эмнэлгийн газар, сумдад 83 ажилтны орон тоотой мал эмнэлгийн тасаг шинээр байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 63 албан хаагч ажиллаж байгаа аж.



 

Холбоотой мэдээ