Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар дэлхийн 5.6 сая хүн өвчилж 275 мянган хүн нас баржээ. Уг өвчний улмаас 2.9 сая хүн эмчлүүлж байгаа бол 2.4 сая хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт 92 мянга гаруй хүн шинээр өвчилж, 3000 гаруй
хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 8 000, нас баралт 1000 орчмоор
нэмэгдсэн үзүүлэлт юм.
ОХУ-д 8 900 гаруй тохиолдол бүртгэгджээ. Харин манай
улсын хувьд өнөөдөр 179 хүн шинээр ажиглалтад орж байгаа бол 36 хүн гэрийн
тусгаарлалтад шилжжээ. Тусгаарлан ажиглах байранд одоогоор 1260 хүн байна. Өнөө
өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 40-ийг нь ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Коронавируст халдварын талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг 119
утсанд 170 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр АНУ, Япон, Швед улсаас
таван иргэн зөвлөгөө авчээ.