Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 3364 малчин өрх хамрагдана

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-26 22:18:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 23 сум 1 тосгоны 3364 өрх хамрагдана.

“Түүвэрт сонгогдсон малтай өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр тооллогыг нэг зэрэг эхэлж малыг газар дээр нь нэг бүрчлэн нүдээр үзэж тоолно” гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Хагас жилийн малын түүвэр судалгаагаар малын индексжүүлсэн даатгалд шаардлагатай тоо, мэдээллүүдийг цуглуулж, үр дүнг нэгтгэн тооцооллыг хийж, даатгуулсан малчдад улсаас нөхөн төлбөрийг олгох ажээ.

Холбоотой мэдээ