Баян-Өлгийн МСҮТ элсэлтээ цахимаар зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-25 15:10:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Зайтины нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна.

“Элсэлтийн ажил ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Наймдугаар сард нэмэлт элсэлт авна. Элсэлтийн ажлыг цахимаар зохион байгуулж байгаа. Ерөнхий боловсролын 9, 12 дугаар анги төгссөн хүүхэд залуучууд 17 мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгох 2,5 жил, мэргэжил олгох 1 жилийн сургалтад хамрагдах боломжтой.

Суралцагчиддаа сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, тохилог оюутны байраар хангана. Манай сургуулийн бэлтгэсэн боловсон хүчний 60-70 хувь нь ажлын байртай болдог” гэж тус төвийн захирал И.Жанболат хэллээ.

Аймгийн МСҮТ-д элсэхийг хүссэн иргэдийн хувьд Өлгий хотод ирэхгүйгээр https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLServ5Bvoam5MabZer81Ew4QC_ewttaBmUds8qNK8lQtIv84PQ/viewform?fbclid=IwAR3zZt4UgjP3_QSB_u5UaVhIMiT6n2bn6iCP-sanoahf6iCQZqrRMm1Fxpg&fbzx=5123950351582071728 хаягаар орж цахимаар бүртгүүлэх боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ