ОХУ-д туслах аянд “Монгол - Оросын Найрамдлын Эрдэнэт” нийгэмлэг нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-25 13:41:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ ОХУ-д “Ковид 19” халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор “Монгол Оросын Найрамдлын Эрдэнэт” нийгэмлэгээс тус улсад туслах хандивын аянд нэгдэхийг Эрдэнэтийнхэнд уриаллаа.

Тус нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу хэлэхдээ, “Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын зөвлөл, ОХУ-д төгсөгчдийн холбоотой хамтран “ОХУ-д тусалъя” аяныг зохион байгуулж байна. Аян энэ сарын 20-ноос нэг сарын хугацаатай үргэлжилнэ. Иймд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад ОХУ-д туслах уриалгыг хүргүүлж байна. Хандиваар ирсэн тусламжийг 7-р сарын 1-ний өдөр тус улсад илгээнэ” гэлээ. 

Тэрээр мөн  Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр”-ийг бүтээн байгуулахад орос ахан дүүсийн хувь нэмрийг үнэлж баршгүй гэдгийг онцолж байсан юм.

Ташрамд дурдахад, ОХУ халдвар авсан хүний тоогоороо гуравдугаарт буюу нийт халдварын тохиолдол 344,5 мянгад хүрээд байна. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ