Япон улсад экспортын хэмжээ буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-21 13:41:56

ТОКИО. /NHK/. Коронавирусний цар тахлын улмаас Япон улсын экспортын хэмжээ 4 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.9 хувиар буурсан тухай тус улсын Сангийн яам мэдэгдсэн байна. Сангийн яамны цахим хуудаст нийтэлсэн илтгэл тайланд дурдсанаар, энэ нь 2009 оны 10 дугаар сараас хойших хамгийн том уналт аж. Тухайн үед Японы эдийн засагт дэлхийн санхүүгийн хямралын үр дагавар нөлөөлж байжээ. 


Экспортын хэмжээ Япон улсад сүүлийн 17 сарын хугацаанд буурсаар, 4 дүгээр сард 5.2 их наяд иенд хүрсэн байна. Түүнчлэн импортын хэмжээ тус улсад өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.2 хувиар унаж, 6.1 их наяд иенд хүрчээ.


Эдийн засгийн эрч энэ хэвээр үргэлжилвэл Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ оны эцэс гэхэд 3.4 хувиар буурч болзошгүй хэмээн таамаглаж байгаагаа тус улсын Засгийн газар 5 дугаар сарын 18-нд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ