“Mastercard”-н ажилтнууд вакцин гарган авах хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болно

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-21 12:56:23

ЛОНДОН. /Reuters/. Америкийн “Mastercard” компани гэрээсээ ажиллаж буй ажилтнууддаа коронавирусний вакциныг гарган авах хүртэл ийм хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллахыг нь зөвшөөрчээ.


“Ойрын саруудад манай ажилтнуудын дийлэнх нь гэрээсээ үргэлжлүүлэн ажиллана. Ийм байдлаар бид асуудалгүй ажиллаж байгаа бөгөөд энэ сонголтыг бид дэмжиж байгаа. Манай компанийн ажилтнуудын 90 орчим хувь нь одоогоор гэрээсээ ажиллаж байна. Вакцин гарч хүмүүс санаа зовох зүйлгүй болох үедээ ажлын байрандаа эргэн ирэх шийдвэр гаргах эрхийг нь бид ажилтнууддаа олгож байна” хэмээн “Mastercard” компанийн мэргэжилтэн Майкл Фраккаро онцлон тэмдэглэжээ. 


Дэлхий даяар 20 мянган ажилтантай “Mastercard” компанийн төв байр Нью-Йоркийн Уэстчестер тойрогт байрладаг аж. 

Холбоотой мэдээ