Концессын жагсаалтад нэмэх төслийг НИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-21 12:23:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өмчийн концессын жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын 3 төсөл, нийт 16 төслийг нэмж оруулах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна. 

Энэ талаар нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулж байна. Тэрээр мөн НИТХ-ын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас авто зам, тээврийн салбарын 2 төсөл, эрүүл мэндийн салбарын 1 төсөл, нийт 3 төслийг хасах саналтай байгааг танилцуулав.


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, хасахаар оруулж ирсэн төслүүдийг эргэж харах нь зүйтэй гэдгийг тэмдэглэж, "Хасахгүйгээр нөхцөлийг нь өөрчлөөд хэрэгжүүлээд явах хэрэгтэй” гэв. 

Энэ талаар Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцэн, "Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэх хасах төслүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.


Холбоотой мэдээ