Цагдаагийн газар гаднах хаягаа монгол бичгээр бичиж шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-21 14:49:33

Төв /МОНЦАМЭ/ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Төв аймаг дах Цагдаагийн газар гаднах хаягаа уйгаржин монгол бичгээр бичиж шинэчиллээ.

Уг ажлын хүрээнд 2020 ондоо багтааж аймгийн нийт 26 сумын Цагдаагийн кобан буюу байрны гаднах хаягийг уйгаржин монгол бичгээр бичиж хаягжуулахаар зорилт тавин ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ