“Facebook” бизнес эрхлэгчдэд зориулсан хавсралтаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 17:28:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед илүү хялбар байдлаар цахим худалдаа явуулахад нь жижиг бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор Америкийн “Facebook” компани “Facebook Shops” үйлчилгээгээ шинээр танилцуулжээ.


“Дэлгүүрүүд хаагдаж, компаниуд бизнесээ цахимаар явуулахыг зорих болсон учир жижиг бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учирч байгаа. Худалдан авалтыг төвөггүйгээр хийх боломжийг олгох нь бидний зорилго бөгөөд бид жижиг компаниуд төдийгүй дэлхийн брэндүүдийн эздэд худалдан авагчидтай харилцаа тогтооход зориулсан хавсралтыг ашиглах боломжийг олгож байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Дээд дурдсан хавсралт нь үнэгүй бөгөөд хэрэглэхэд тун хялбар аж. 

Холбоотой мэдээ