УИХ-ын 21 гишүүн ээлжит сонгуульд нэр дэвшихгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-05-19 10:13:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн 15 нам, 4 эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулан, нэрсийг СЕХ-нд хүргүүлээд байна. Намуудын нэрлэсэн жагсаалтад өнөөгийн УИХ-ын 21 гишүүн багтаагүй байна.


Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нарын нэр жагсаалтад орсонгүй.


Харин АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэр дэвшихгүй бөгөөд тэрбээр тус намын сонгуулийн штабыг удирдахаар болжээ.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Я.Содбаатар, Д.Хаянхярваа, Шадар сайд Ө.Энхтүвшин нар залуустаа боломж олгох үүднээс энэ сонгуульд нэр дэвшихгүй хэмээсэн. Харин УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, М.Билэгт нарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгджээ.

Холбоотой мэдээ