Шинэ ургацын ногоо худалдаанд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-19 11:23:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховдын ногоочид ургацын дээж болох шинэ ногоон иштэй сонгино, салбан байцааг худалдаанд гаргаж эхэллээ.

Шинэ ургацын ногоон иштэй сонгино, олон салаа бүхий том навчтай байцааг хүлэмжид тарьсан гэнэ.

Уг хүнсний бүтээгдэхүүн химийн бордоогүй, эко гэдгээрээ онцлогтой. Нэг багц байцаа 3000 төгрөг, ногоон иштэй сонгиныг 2000 төгрөгөөр борлуулж байна. 

Холбоотой мэдээ