Ховд аймгийн цаг агаарын 7 хоногийн төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-18 21:30:47

Ховд /МОНЦАМЭ/. 2020 оны тавдугаар сарын 18-25-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Энэ сарын 18, 21, 23, 24-нд  зарим газраар, 22-нд ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орно.

Салхи тавдугаар сарын 21-23-нд зарим газраар 11-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.

Агаарын температурын хувьд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Тавдугаар сарын 21-ний өдрөөс нийт нутгаар сэрүүснэ гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ