E-MONGOLIA төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-18 15:34:10

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хороо хамтран төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг 21 аймагт хэрэгжүүлж байна. Өнөөдөр тус хөтөлбөрийг Увс аймагт нэвтрүүлж, 19 сумын ЗДТГ-аас ирсэн мэргэжилтнүүдэд тус үйлчилгээг иргэдэд үзүүлэх талаар сургалт зохион байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангалаа. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 21 байгууллагын 185 үйлчилгээг зөвхөн хурууны хээгээ уншуулан сумаасаа авах бүрэн боломжтой юм. Ингэснээр цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлига хүнд суртал эрс буурах аж.

 

Холбоотой мэдээ