Энэтхэгээс иргэдээ татах онгоц хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-18 11:21:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 09:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.


Онгоц маргааш буюу 5 сарын 19-ний 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ