Хятадад коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-16 11:40:33

БЭЭЖИН. /Xinhua/. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын шинж тэмдэгтэй найм, шинж тэмдэггүй 13 тохиолдол илэрсэн бөгөөд 10 хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.


Халдварын шинж тэмдэгтэй найман тохиолдлын хоёр нь Зилинь мужид илэрсэн бол зургаан тохиолдол нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Шанхайд тав, Хайнаньд нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийтдээ 1698 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор халдвар тээж ирсэн 46 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол 1652 нь эдгэрсэн байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш  82 941 хүн халдвар авч, 78 219 хүн эдгэрсэн бол 4633 хүн нас баржээ. Одоогоор 89 хүн өвчилсөн бөгөөд 11 хүний биеийн байдал хүнд байна.


БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 13 ийм тохиолдол илэрсний нь 12 нь дотооддоо, нэг нь гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 561 тээгч эмнэлгийн хяналтад байгаа ажээ.  



Холбоотой мэдээ