Сирийн дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-06 09:37:12

ДАМАСК. /ВВС/. Сөрөг хүчнийхний хяналтад байгаа Сирийн хойд нутгийн дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 28 хүн амиа алджээ.

Нийгмийн сүлжээнд тархсан зургаас үзвэл, Туркийн хилийн холгүй орших Идлиб мужийн Сармада хотын ойролцоох Камоуна дүрвэгсдийн хуарангийн майхнууд шатсан байна.

Зарим эх сурвалжууд Сири эсвэл Оросын нисэх онгоцнууд агаарын цохилтыг өгсөн гэсэн баталгаагүй мэдээлэл тараажээ.

Сирийн гал зогсоох тохиролцоог өргөжүүлэн хэрэгжүүлж эхэлсний маргааш энэ хэрэг болсон байна.

Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчнүүд ОХУ, АНУ-ын шахалтаар Алеппо хотын орчимд түр гал зогсоохоор тохиролцсон билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ