Сургууль, цэцэрлэгийн суудлын хүрэлцээ хангалттай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Манай Увс” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил тусгагдсан нь биелэлээ олсоор байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн суудлын тоог нэмэх тал дээр санаачилгатай ажиллажээ.
Тухайлбал, өнгөрсөн дөрвөн
жилд Тариалан, Түргэн, Улаангом сумын 5-р сургуулийн хичээлийн байр, Улаангом
сумын 10, 11, 12-р цэцэрлэгийн барилга, Улаангом сумын 2-р сургуулийн өргөтгөл,
Өндөрхангай, Улаангом сумын 3, 6, 9-р цэцэрлэгийн өргөтгөл, Тэс сумын ЕБ-ын
1-р сургуулийн дотуур байрны барилгын өргөтгөл зэргийг шинээр барьсан байна. Мөн
аймгийн 12 сургууль, 15 цэцэрлэг, 16 дотуур байр, 2 спорт зааланд их засвар хийснээр
сургууль, цэцэрлэгийн ачаалал буурч, ая тухтай, хэвийн үйл ажиллагаа явуулах
нөхцөл боломж бүрдээд байна.
Эдгээр ажлуудын үр дүнд 2016-2019 оны байдлаар сургуулийн
хүчин чадал 1400 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 800 ороор тус тус нэмэгджээ.