"Аюулгүй амьдрал аав ээжээс эхэлдэг" гэж хүүхдүүд үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-12 21:58:44

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Аюулгүй амьдрал - аав ээжээс эхэлдэг” зохион бичлэгийн уралдаан явуулж, дүнгээ гаргасан байна. Коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөл хорионы үед хүүхэд багачууд цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх, эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлыг арилгах зорилгоор зохион байгуулсан уг уралдаанд хүүхэд багачууд идэвхтэй оролцжээ.

Тус уралдааны шилдгүүдийн шагналыг өнөөдөр гардуулан өгсөн бөгөөд тэргүүн байрт Улаангом сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8в ангийн сурагч З.Мөнхцэцэг шалгарчээ. Харин удаах байруудад Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 2-р ангийн сурагч Б.Саранзаяа, 1-р сургуулийн 2-р ангийн сурагч Г.Төрмөнх нар тус тус шалгарсан байна.

Уралдаанд оролцсон сурагчдын хувьд хүүхэд аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бүрдүүлж өгөх ёстой бөгөөд хэрвээ ийм орчин бүрдээгүй тохиолдолд аюул осол ойрхон байдаг гэдгийг зохион бичлэгтээ дурдсан байна.  

Холбоотой мэдээ