Тажикистаны ахмад дайчин бүрт 250 доллар олгоно

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-05 16:58:07

ДУШАНБЕ. /TASS/. Ялалтын 71 жилийн ойн баярыг тохиолдуулан Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон зарлиг гаргаж, Аугаа Их Эх орны дайнд оролцон тулалдаж явсан болон ар талд хөдөлмөрлөж байсан тус улсын иргэн бүрт 2000 сомони /250 ам.доллар/ олгохоор шийдвэрлэжээ.

Өдгөө Тажикистан улсад 2000 орчим ахмад дайчид энх тунх аж төрж байна. Дайны жилүүдэд 300 мянга гаруй тажик үндэстэн охид хөвгүүд фронтод тулалдахаар явснаас гуравны нэг нь эх нутагтаа эргэж ирээгүй юм. Тажикистаны 57 иргэн ЗХУ-ын баатар цол хүртэж, 19 цэрэг эрс Алдрын одонгоор шагнуулжээ.

Тавдугаар сарын 9-ний өдөр болох Ялалтын баярын өмнө тус улсад олон арга хэмжээ зохиогдоно. Тухайлбал, “Тажикистан ба Орос: Дэлхийн II дайны үеэр нэгдмэл эх орноо хамтдаа хамгаалсан нь” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулснаас гадна “Өвөг эцгийн минь ялалт бол миний ялалт”, “Тажикистан баатруудаа дурсаж байна” зэрэг ахмад дайчид болон амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. 

Д.Нямтулга

Холбоотой мэдээ