Ц.Одонбаярыг БТСГ-ын дэд даргаар томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-11 16:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар Ц.Одонбаярыг БТСГ-ын дэд даргаар томилсон байна.


Тэрбээр тус газрын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албыг хашиж байсан юм. Шинэ албан тушаалыг танилцуулсан БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр энэ үеэр: “Ц.Одонбаяр олон жил Биеийн тамир спортын салбарт идэвх зүтгэлтэй ажиллаж буй мэргэшсэн, бэлтгэгдсэн боловсон хүчин" гэдгийг онцолж, цаашид улам хичээнгүйлэн ажиллахыг хүслээ.



Ц.Одонбаяр бол биеийн тамир, спортын салбарт 1970 оноос хойш хөнгөн атлетикийн тамирчнаас эхлээд бүхий л шатанд ажиллаж, хамт олныхоо итгэлийг хүлээсэн ажилтан юм.

Холбоотой мэдээ