Шилдэг татвар төлөгчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-08 15:55:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2019 онд орон нутагт татвар төлөлтөөрөө тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар шагналыг гардууллаа.

Шилдэг татвар төлөгчөөр "Наранмандал Энтерпрайзес" ХХК, "Шаргалжуут" рашаан сувилал, "Майхан цахир" ХХК тус тус шалгарчээ. Эдгээр ХХК-ууд улс болон орон нутгийн төсөвт 900 гаруй сая төгрөгийг төвлөрүүлэн ажилласан байна.

Хуулийн хүрээнд татвараа үнэнч шударгаар төлж, орон нутгийн хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалт хийсэн тухайн компанийн төлөөллүүд ийнхүү шагналаа гардан авлаа.

Холбоотой мэдээ