Иранд газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-05-08 15:32:55

ТЕХРАН. /Fars/. Иран улсын нийслэл Техран хотоос холгүй газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 23 хүн гэмтэж бэртсэн гэж хотын эрх баригчид мэдээлжээ.


Ираны газар хөдлөлт судлаачдын урьд нь мэдээлснээр, баасан гарагт шилжих шөнө Техран болон Мазендеран мужийн хил орчимд долоон км-ын гүнд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, зургаан гэмтэж бэртсэн гэж мэдээлж байв.


“Fars” агентлагийн мэдээлснээр, байгалийн гамшгаас зугтан гүйж байхдаа толгойдоо гэмтэл авсан эрэгтэй нас баржээ. 

Холбоотой мэдээ