“Увертюра" хамтлаг “Монгол соёл” тоглолтоо онлайнаар хүргэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-05-07 10:20:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Увертюра" хамтлаг бие даасан бүрэн хэмжээний онлайн тоглолтоо хийх болсноо пэйж хуудсаараа мэдээллээ. 

Тус хамтлаг “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан байна. Энэхүү төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо ийнхүү толилуулахаар болжээ. Тус тоглолтод “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг дуунаас гадна шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэх юм.

Тоглолтыг 2020 оны 6 дугаар сарын 6-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр цацах аж.

Холбоотой мэдээ